Top Button

Оюутны Виз

ВИЗНИЙ АНГИЛАЛЫН ТАЙЛБАР

2016 оны 7 дугаар сар 1-ээс оюутны визний хөтөлбөрт орж буй чухал өөрчлөлтүүд

Шинээр оюутны виз мэдүүлэгчид

2016 оны 7 дугаар сар 1-ээс эхлэн оюутны визний нэг ангилалтай болох ба энэ ангилал нь Оюутны Виз- (ангилал 500) юм. 

2016 оны 7 дугаар сар 1-ээс хойш Австралид сурахыг хүсвэл ямар чиглэлээр сурахаас үл хамааран Оюутны Виз (ангилал 500)-аар виз мэдүүлнэ. 

2016 оны 7-р сарын 1-ээс бүх оюутны виз мэдүүлэгчид ImmiAccount-р онлайнаар виз мэдүүлнэ. 

2016 оны 7 дугаар сарын 1-ны өдөр эсвэл энэ өдрөөс хойш цаасан хэлбэрээр мэдүүлсэн визний мэдүүлэг болон элчин сайдын яам руу тухайн өдрөөс өмнө шуудангаар явуулсан ч 7 сарын 1-нд эсвэл энэ өдрөөс хойш элчин сайдын яаманд тус шуудан хүргэгдсэн бол тухайн визний мэдүүлгийг хүчингүйд тооцон визний мэдүүлгийг оюутны визний хураамжийн хамт виз мэдүүлэгчдэд буцаан олгоно. 

Оюутны визний мэдүүлгийн талаар болон бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.  

Хүчинтэй визтэй иргэд 

Хэрэв та 570 болон 576 зэрэг ангиллын хүчинтэй визтэй бол таны виз болон визний нөхцөлүүд 2016 оны 7 дугаар сар 1-ээс хойш өөрчлөгдөхгүй. 

2016 оны 7 дугаар сар 1-ээс хойш 570-576 ангиллын визтэй оюутнуудын гэр бүлийн гишүүд Австралид гэр бүл дээрээ очих бол 500 ангиллын виз мэдүүлнэ.