Top Button

Цаг товлох

Цаг товлох системыг албан ёсоор нэвтрүүллээ:

2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн виз мэдүүлэхдээ заавал урьдчилан Улаанбаатар хот дахь Австралийн визний мэдүүлэг хүлээн авах төвд хүрэлцэн ирэх цагаа товлоно.

VFS-ийн цаг товлох системд бүртгүүлж бүх төрлийн цаасаар мэдүүлэх визний мэдүүлэгтээ “Visa application-Paper” буюу цаасаар виз мэдүүлэх төрлийг сонгоно уу.

Хэрэв та нэмэлтээр материал өгөх бол цаг товлох шаардлагагүй.

Цаг товлох бол энд дарна уу.

Цаг товлох систем.

  • Та виз мэдүүлэх цагаа сонгохоос өмнө тус веб сайтад тавигдсан виз мэдүүлгийн процестой сайн танилцаж, визний мэдүүлэг болон бусад бүх дагалдах бичиг баримтуудын хамт Австралийн Визний материал хүлээн авах төвд визний мэдүүлгээ өгнө.
  • Виз мэдүүлгийн төвд виз мэдүүлэгч л орох эрхтэйг анхаарна уу. Зөвхөн 18 нас хүрээгүй мэдүүлэгчийг харгалзан хамт явах хүн, эсвэл эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэйн улмаас зайлшгүй бусдаас тусламж авах шаардлагатай мэдүүлэгч туслах хүний хамт орж болно.
  • Нэг паспортын дугаарт зөвхөн НЭГ цаг товлож болно.
  • Хэрэв цаг товлоход хэрэглэсэн паспортын дугаар, мэдүүлж буй визний мэдүүлэг дэх паспортын дугаараас өөр бол тус визний мэдүүлгийг хүлээн авахгүй.     
  • Хэрэв та гэр бүл эвсэл группээр виз мэдүүлж буй бол гэр бүлийн гишүүн бүр буюу группын гишүүн бүрт цаг товлох ёстой. Жишээ нь, 2 том хүн, 2 хүүхэд бүхий 4 гэр бүлийн гишүүн тус бүртээ буюу 4 цаг товлосон байна.
  • Товлосон цаг, өдөр бүхий захиаг хэвлэн хамт авч ирснээр танд цагийн дагуу үйлчилнэ.  
  • Виз мэдүүлгийн төвд товлосон цагаас 15 минутын өмнө ирсэн байх ёстойг анхаарна уу.
  • Таны товлосон цаг бол виз мэдүүлгийн төвд орж болох цаг гэдгийг анхаарна уу. Энэ нь тус цагт заавал танд үйлчилнэ гэсэн үг биш юм. Цаг товлосон ч хүлээх шаардлага гарж болзошгүйг анхаарна уу.
  • Хэрэв товлосон цагаасаа хоцорсон эсвэл мартсан бол, дахин цаг товлох эсвэл цуцлах боломжгүй. Зөвхөн 24 цагийн дараа шинээр шинэ цаг авах боломжтой.
  • Зөвхөн өдөр нь болоогүй байгаа товлосон цагийг хамгийн ихдээ 3 удаа л өөрчилж дахин цаг товлох боломжтой.

Анхааруулга: Хэрэв та ямар нэг шалтгааны улмаас ВМХАТ-д цаг товлолгүйгээр ирвэл, цаггүйгээр үйлчлүүлэх нэмэлт төлбөр төлөн үйлчлүүлэх боломжтой, Эсвэл та энэхүү хуудаст нэвтрэн цаг товлож, товлосон цагтаа ирнэ үү.