Top Button

Гэр Бүлээрээ Цагаачлах Виз - Хүүхэд

Визний Ангилалын Тайлбар

Хүүхэд (Ангилал 101)

Энэхүү виз нь Австралийн иргэн, байнгын оршин суугч эсвэл Шинэ Зеландын иргэний халамжинд байдаг хүүхдэд зориулсан байнгын оршин суух виз юм. Эцэг эх нь хүүхдийг батлан даах бөгөөд өмнөөс нь материалыг нь бүрдүүлж өгч болно.

Үрчлэлт (Ангилал 102)

Энэхүү виз нь 18-с доош насны гадаадаас ирж байгаа үрчлүүлэх гэж буй эсвэл үрчлүүлсэн хүүхдүүдэд зориулсан виз юм.

Энэхүү визийг олгоход үрчлэх гэж буй эсвэл үрчилсэн эцэг эх нь Австралийн иргэн байх эсвэл Австралийн байнга оршин суух визтэй, Шинэ

Зеландын иргэн байх ёстой.

Өнчин хүүхдийн хамаатан (Ангилал 117)

Энэхүү виз нь 18-с доош насны гадаадаас ирж байгаа эцэг эх нь халамж тавих боломжгүй хүүхдүүдэд зориулсан виз юм. Хүүхдийг заавал Австралийн иргэн эсвэл Австралийн байнгын оршин суух визтэй, Шинэ зеландын иргэн спонсорлох ёстой.

Харгалзах шаардлагатай хүүхэд (Ангилал 445)

Энэхүү виз нь эцэг эх нь түр зуурын Австралийн эсвэл өөр улсын визтэй тохиолдолд хүүхдэд нь олгогддог богино хугацааны виз юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Бээжин дэх Австрали Улсын ЭСЯ-ны вэб хуудаст орж Англи хэл дээр авах боломжтой.

Гэр Бүлээрээ Цагаачлах Виз - Хүүхэд http://www.china.embassy.gov.au/bjng/DIMA03010501.html -д орж харна уу.

Визний Хураамж

ВИЗНИЙ ТӨРӨЛ ҮНДСЭН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДЭЭШ НАСНЫ) ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДООШ НАСНЫ)
Хүүхдийн Виз (Байнгын Виз, ангилал 101 ) / Хүүхэд Үрчилж Авах Виз (Байнгын виз, ангилал 102)  5208500   2599400  1309500

 

ВИЗНИЙ ТӨРӨЛ ҮНДСЭН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДЭЭШ НАСНЫ) ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДООШ НАСНЫ)
Асран Хамгаалагчгүй Хүүхдийн Хамаатны Виз (ангилал 117)  3185700    1592900   801300

 

ВИЗНИЙ ТӨРӨЛ ҮНДСЭН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДЭЭШ НАСНЫ) ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДООШ НАСНЫ)
Харгалзах Шаардлага Бүхий Хүүхдийн Виз (ангилал 445)  5208500    2599400    1309500


Хэрхэн визний хураамжаа төлөх вэ.

Монгол Төгрөгөөр AVAC төвд бэлэн мөнгөөр авчирна.

Үйлчилгээ үзүүлж буй хамтрагч байгууллагат виз мэдүүлэгчид нь үйлчилгээний хураамжийг визний хураамж дээр нэмэн төлнө.

Үйлчилгээний хураамж нь дараахь байдлаар :

ҮНДСЭН ВИЗ МЭДҮҮЛЭГЧ ХУРААМЖ
Үндсэн виз мэдүүлэгч- Үйлчилгээний хураамж MNT 118650
Байнгын оршин суугч буцан очих – биометер өгөх шаардлагагүй MNT 118650
Дагалдан виз мэдүүлэгч хураамж  
Дагалдан виз мэдүүлэгч (хоёрдогч)–Үйлчилгээний хураамж MNT 100,853
Өв залгамжлан иргэншил авах MNT 100,853
Нэмэлт материал өгөх – хэрэв визний ажилтан тус бичгийг шаардсан захиа ирүүлээгүй бол MNT 100,853

VFS компаниас виз мэдүүлэгчид мэдүүлгийн үйл ажиллагааг хялбар болгох зорилгоор нэмэлт төлбөртэй үйлчилгээ санал болгодог бөгөөд үүний талаар мэдэхийг хүсвэл энд дарна уу..

Монгол Төгрөгөөр AVAC төвд бэлэн мөнгөөр авчирна.

Цээж Зургийн Шаардлага

Паспортны зургийн хэмжээтэй фото зураг 1 ш (мэдүүлгийн хуудастаа хавсаргана уу). Тайлбар: Цээж зураг нь дижитал хэлбэрээр авсан байх ч, бүдэгрүүлэх, тодруулах зэрэг ямар нэг өөрчлөлт оруулсан бол зөвшөөрөгдөхгүйг анхаарна уу. Цээж зураг нь өөрийг тань таних зорилготой ашиглагддаг тул, хэрэв өөрийн тань үнэн дүр төрхийг илэрхийлэхгүй бол дахин зураг өгөхийг шаардах зэргээр таны виз гарах хугацааг хойшлуулах магадлалтай. Фото зураг нь энгийн паспортны зургийн хэмжээтэй, нүүрний дух, мөр харуулсан эгц урдаас харсан, нарны шил зэргээр нүүрээ далдалаагүй байх ёстой.

Photospecification

Виз Шийдэгдэх Хугацаа

Боловсруулах хугацааг эндээс харна уу