Top Button

Гэр Бүлээрээ Цагаачлах Виз - Бусад Гэр Бүлийн Гишүүд

Визний Ангилалын Тайлбар

2018 оны 7 сарын 1-нээс Гэр Бүлээрээ Цагаачлах Виз - Бусад Гэр Бүлийн Гишүүд Визний хөтөлбөртэй холбоотой чухал өөрчлөлтүүд.

2018 оны 7-р сарын 1-нээс дараах төрлийн визний мэдүүлгийг Перт хот дахь Хүүхэд ба Бусад Гэр Бүлийн Гишүүдийн Визний Мэдүүлэг Боловсруулах Төвд мэдүүлнэ.

Үүнд:

  • Ахимаг насны төрөл садан (Дэд Ангилал 114)
  • Бусад хамаатан (Дэд Ангилал 115)
  • Асран халамжлагч (Дэд Ангилал 116)

Дээрх Визний төрлүүдийг цаашид Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв дээр хүлээн авахгүй болно.

Дээрх Визний төрлүүдийн мэдүүлгийн маягт болон батлан даагчийн маягтыг Австралийн Дотоод Хэргийн Яамны (Home Affairs) вэбсайтаас авах боломжтой. Визний төлбөр хураамжийг онлайнаар Immi Account – аар төлөх боломжтой. Бөглөгдөж бэлэн болсон маягт нь Перт хот дахь виз боловсруулах оффис руу илгээгдэнэ:

Хүүхэд ба Бусад Гэр Бүлийн Гишүүдийн Визний Мэдүүлэг Боловсруулах Төв
Австралийн Дотоод Хэргийн Яам
Locked Bag 7
Northbridge WA 6865
Австрали

Гэр Бүлийн Бусад Гишүүдийн визний хөтөлбөр болон Гэр Бүлийн Бусад Гишүүдийн виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (энд дарна уу) - c үзнэ үү.

Анхааруулга: 2018 оны 6-р сарын 30-ны байдлаар Австралийн Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд хүлээн авсан Гэр Бүлийн Бусад Гишүүдийн визний мэдүүлгүүд нь 2018 оны 7-р сарын 1-ийг хүртэлх эсвэл түүнээс хойш Перт хот дахь Хүүхэд ба Гэр Бүлийн Бусад Гишүүдийн Визний Мэдүүлэг Боловсруулах Төвд хүлээн аваагүй ч хүчин төгөлдөр хэвээр тооцогдоно.

Ахимаг насны төрөл садан (Дэд ангилал 114)

Энэ виз нь ганц бие, бэлэвсэн эсвэл салсан ахимаг насны төрөл садангуудаасаа санхүүгийн хараат байдаг өндөр настай хүмүүст зориулагдсан(Хүүхэд, эцэг эх, ах, эгч, өвөө, эмээ, ач, зээ, авга, нагац байж болно). Ахимаг насны эрэгтэй 65-аас дээш, эмэгтэй нь 62-оос дээш настай байна,

Бусад хамаатан (Дэд ангилал 115)

Энэ виз нь Австралид байнгын оршин суудаг ах дүү болон ойрийн төрлийн хамаатнуутайгаа уулзахад зориулагдсан.

Асран халамжлагч (Дэд ангилал 116)

Энэ виз эрүүл мэндийн шалтгаантай, асаргаа шаардлагатай Австралид буй хамаатан эсвэл гэр бүлийн гишүүнийг очиж халамжлахад зориулсан.

Тайлбар: Бусад гэр бүлтэй холбоотой өргөдлийн батлан даагч нь заавал нь Австралийн иргэн, байнгын оршин суугч эсвэл Шинэ Зеландын иргэн байх ёстой.

Нэмэлт мэдээллийг family members үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Бээжин дэх Австрали Улсын ЭСЯ-ны вэб хуудаст орж Англи хэл дээр авах боломжтой.

Гэр Бүлээрээ Цагаачлах Виз - Бусад Гэр Бүлийн Гишүүд

http://www.china.embassy.gov.au/bjng/DIMA0301603.html -д орж харна уу.

Визний Хураамж

ВИЗНИЙ ТӨРӨЛ ҮНДСЭН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДЭЭШ НАСНЫ) ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДООШ НАСНЫ)
Асрамжинд Буй Өндөр Настай Хамаатан Садны Виз (ангилал 114) / Хамгийн Сүүлийн Хамаатан Садны Виз (115)  8501600    4250800   2130300

 

ВИЗНИЙ ТӨРӨЛ ҮНДСЭН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДЭЭШ НАСНЫ) ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДООШ НАСНЫ)
Асран Халамжлагчийн Виз (ангилал 116)  3508200   1759000   879500


Визний хураамж төлөх

Монгол Төгрөгөөр AVAC төвд бэлэн мөнгөөр авчирна.

Үйлчилгээ үзүүлж буй хамтрагч байгууллагат виз мэдүүлэгчид нь үйлчилгээний хураамжийг визний хураамж дээр нэмэн төлнө.

Үйлчилгээний хураамж нь дараахь байдлаар :

ҮНДСЭН ВИЗ МЭДҮҮЛЭГЧ ХУРААМЖ
Үндсэн виз мэдүүлэгч- Үйлчилгээний хураамж MNT 118650
Байнгын оршин суугч буцан очих – биометер өгөх шаардлагагүй MNT 118650
Дагалдан виз мэдүүлэгч хураамж  
Дагалдан виз мэдүүлэгч (хоёрдогч)–Үйлчилгээний хураамж MNT 100,853
Өв залгамжлан иргэншил авах MNT 100,853
Нэмэлт материал өгөх – хэрэв визний ажилтан тус бичгийг шаардсан захиа ирүүлээгүй бол MNT 100,853

VFS компаниас виз мэдүүлэгчид мэдүүлгийн үйл ажиллагааг хялбар болгох зорилгоор нэмэлт төлбөртэй үйлчилгээ санал болгодог бөгөөд үүний талаар мэдэхийг хүсвэл энд дарна уу..

Монгол Төгрөгөөр AVAC төвд бэлэн мөнгөөр авчирна.

Цээж Зургийн Шаардлага

Паспортны зургийн хэмжээтэй фото зураг 1 ш (мэдүүлгийн хуудастаа хавсаргана уу). Тайлбар: Цээж зураг нь дижитал хэлбэрээр авсан байх ч, бүдэгрүүлэх, тодруулах зэрэг ямар нэг өөрчлөлт оруулсан бол зөвшөөрөгдөхгүйг анхаарна уу. Цээж зураг нь өөрийг тань таних зорилготой ашиглагддаг тул, хэрэв өөрийн тань үнэн дүр төрхийг илэрхийлэхгүй бол дахин зураг өгөхийг шаардах зэргээр таны виз гарах хугацааг хойшлуулах магадлалтай. Фото зураг нь энгийн паспортны зургийн хэмжээтэй, нүүрний дух, мөр харуулсан эгц урдаас харсан, нарны шил зэргээр нүүрээ далдалаагүй байх ёстой.

Photospecification

Виз Шийдэгдэх Хугацаа

Family Other- үзнэ үү.