Top Button

Гэр Бүлээрээ Цагаачлах Виз - Эхнэр/Нөхөр

Визний Ангилалын Тайлбар

2018 оны 7 дугаар сарын 1 – нээс шинэчлэгдэх Эхнэр/Нөхрийн Цагаачлалын виз ба Төлөвлөсөн Гэрлэлтийн визний хөтөлбөртэй холбоотой чухал өөрчлөлтүүд.

2018 оны 7 дугаар сарын 1 – нээс дараах визний төрлүүдийг онлайнаар буюу IMMI Account – аар мэдүүлнэ.

  • Эхнэр/Нөхрийн Цагаачлал (Дэд Ангилал 309/100 ба 820/801)
  • Төлөвлөсөн Гэрлэлт (Дэд Ангилал 300)

2018 оны 7 дугаар сарын 1 – нээс Гэр Бүлээрээ Цагаачлах – Бусад Гэр Бүлийн Гишүүд визний төрлийг мөн онлайнаар буюу IMMI Account – аар мэдүүлнэ.

Эхнэр/Нөхрийн Цагаачлалын виз ба Төлөвлөсөн Гэрлэлтийн визний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг (энд дарна уу) - c үзнэ үү.

Төлөвлөсөн гэрлэлт /Дэд ангилал300/

Сүй тавьсан болон Австралид очиж гэрлэх гэж байгаа хүмүүс энэ визний өргөдөл гаргана. Батлан даагч нь Австралийн иргэн, байнгын оршин суугч эсвэл Шинэ Зеландын иргэн байх ёстой.

Эхнэр/Нөхрийн Цагаачлал (Дэд ангилал 309/100)

Энэ визийг хүсэгчид нь батлан даагчтайгаа гэрлэсэн байх эсвэл энэ харилцаагаа бодитоор цааш үргэлжлүүлэх шаардлагатай. Мөн батлан даагч нь Австралийн иргэн, байнгын оршин суугч эсвэл Шинэ Зеландын иргэн байх ёстой.

Тогтвортой харилцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Home Affairs website-аас аваарай.

Ярилцлага

Визны үйл явцын нэг хэсэг нь виз мэдүүлэгчээс ярилцлага өгөхийг шаардах явдал юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Бээжин дэх Австрали Улсын ЭСЯ-ны вэб хуудаст орж Англи хэл дээр авах боломжтой.

Гэр Бүлээрээ Цагаачлах Виз -
Эхнэр/Нөхөр http://www.china.embassy.gov.au/bjng/DIMA09031001.html -д орж харна уу.

Визний Хураамж

ВИЗНИЙ ТӨРӨЛ ҮНДСЭН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДЭЭШ НАСНЫ) ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДООШ НАСНЫ)
Эхнэр Нөхрийн Виз/Төлөвлөж буй Хэтийн Гэрлэлтийн Виз (ангилал 300, 309, 100)  15078100    7544000   3781800


Визний хураамж төлөх

Монгол Төгрөгөөр AVAC төвд бэлэн мөнгөөр авчирна.

Үйлчилгээ үзүүлж буй хамтрагч байгууллагат виз мэдүүлэгчид нь үйлчилгээний хураамжийг визний хураамж дээр нэмэн төлнө.

Үйлчилгээний хураамж нь дараахь байдлаар :

ҮНДСЭН виз мэдүүлэгч ХУРААМЖ
Виз Мэдүүлэхэд  118650 MNT

Цээж Зургийн Шаардлага

Паспортны зургийн хэмжээтэй фото зураг 1 ш (мэдүүлгийн хуудастаа хавсаргана уу). Тайлбар: Цээж зураг нь дижитал хэлбэрээр авсан байх ч, бүдэгрүүлэх, тодруулах зэрэг ямар нэг өөрчлөлт оруулсан бол зөвшөөрөгдөхгүйг анхаарна уу. Цээж зураг нь өөрийг тань таних зорилготой ашиглагддаг тул, хэрэв өөрийн тань үнэн дүр төрхийг илэрхийлэхгүй бол дахин зураг өгөхийг шаардах зэргээр таны виз гарах хугацааг хойшлуулах магадлалтай. Фото зураг нь энгийн паспортны зургийн хэмжээтэй, нүүрний дух, мөр харуулсан эгц урдаас харсан, нарны шил зэргээр нүүрээ далдалаагүй байх ёстой.

Photospecification

Виз Шийдэгдэх Хугацаа

Боловсруулах хугацааг эндээс харна уу.