Top Button

Хэрхэн Виз Мэдүүлэх вэ

Таны бүрдүүлэх болон шаардлагатай бичиг баримт бүрэн болсон тохиолдолд хамгийн ойр байрлах Австралийн Виз Мэдүүлэх Төв (AVAC) –д очиж мэдүүлнэ.

Виз мэдүүлэгч болгон визний хураамж болон үйлчилгээний хураамж төлнө. Эдгээр нь тусдаа төлөгдөнө.

Монгол улсад байрлах AVAC-д очихоос өмнө Аюулгүй Ажиллагааны Дүрэмтэй анхааралтай уншиж танилцан шаардлагын дагуу дагаж мөрдөхийг хүсэж байна.

Монгол Улсаас гадна оршиж буй иргэд

Хэрэв та Монгол Улсын иргэн бөгөөд одоогоор Бээжин хотод амьдарч байгаа бол Бээжин дэхь Австралийн Визний Материал Хүлээн Авах Төв-мэдүүлнэ.

AVAC in Beijing-г үзнэ үү.

Засгийн Газрын Харъяат Ажилчид

Гадаад Явдлын Яамаар дамжуулан виз мэдүүлж буй дипломат паспорттой иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх явцад өөрчлөлт ороогүй ба Бээжин дэхь Австралийн Элчин Сайдын Яаманд хүлээн авна.

Энгийн паспорт бүхий Засгийн Газрын Харъяат ажилчид нь визний мэдүүлгээ Улаанбаатар болон Бээжин дэхь Австралийн Визний Материал Хүлээн Авах Төв-мэдүүлнэ.

AVAC in Beijing-г үзнэ үү.

Виз мэдүүлэгчид анхаарвал зохистой зүйлс:

Мэдүүлэгч нь тухайн визний ангилалийн маягтыг гарын үсгийн хамт бүрэн гүйцэд бөглөн зохих визний хураамж болон үйлчилгээний хураамжийг төлөх ёстой.

18-аас доош насны иргэний маягт дээр эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчийн гарын үсэг зайлшгүй байх ёстой.

Бүхий л хавсаргах бичиг баримтууд болон мэдээллүүд маягттай хамт хавсаргаж санхүүгээс бусад бичиг баримтууд заавал Англи Хэлний орчуулгатай нь хавсаргаж өгнө.

Виз боловсруулах хугацааг удаашруулахгүйн тулд шаардлагатай бүх нэмэлт материал хавсаргах бичиг баримтийг цаг тухайд нь виз мэдүүлэхдээ өгнө үү.

Шаардлагын дагуу бичиг баримтыг бүрэн бус цаг тухайд нь бүрдүүлээгүй тохиолдолд тухайн бүрдүүлсэн бичиг баримт дээр тулгуурлан шийдвэр гарах болно.

Австралийн цагаачлалын албан ёсны хуулийн дагуу маягтыг хүлээн авсаны дараа шийдвэр гарах болно.

Зөв төлөвлөж цаг хугацаандаа аялцгаая

Үргэлжлүүлэн харах:

Амралтын өдөр / Цагийн хуваарь

Дараах Өмнөх