Top Button

Эмчилгээ Хийлгэх Виз

Визны Ангилалын Тайлбар

Ангилал 602

2019 оны 3 – р сарын 2 – ны өдрөөс Эмчилгээний Виз – ний (Дэд Ангилал 602) мэдүүлгийг зөвхөн онлайнаар ImmiAcoount – аар мэдүүлнэ. Цаашид Австралийн Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв – д цаасаар хүлээн авахгүй.

Эмчилгээний Виз – ний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг (энд дарна уу) - c үзнэ үү.

Тайлбар:

VFS Глобал компаниас виз мэдүүлэгчид “Виз Мэдүүлэхэд Туслах Үйлчилгээ” үзүүлэх үйлчилгээг санал болгох боломжтой бөгөөд VFS – н IMMI хэрэглэгчийн нэрээр тэдний өмнөөс тухайн мэдүүлэгчийн мэдээллийг оруулах, дагалдах бичиг баримтыг цахим хэлбэрт оруулж зөвшөөрөгдсөн үйлчилгээний төлбөрийг авна. Энэхүү үйлчилгээнд баримт бичгийг мэдүүлэгт оруулах мөн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу зөвшөөрөгдсөн тохиолдолд нэмэлт материалуудыг оруулах үйлчилгээ тус тус багтсан болно. Виз мэдүүлэгч нь визний хураамж төлөх төлбөрийн картаа авчирсан байна. Визний хураамж нь онлайнаар Австрали Доллараар AUD (Australian Dollar) төлөгдөнө.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Австралийн Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв –д хандах болон утсаар холбогдоно уу.