Top Button

ЧУХАЛ МЭДЭЭ АНХААРУУЛГА

  • News icon

    14 February 2019

    2019 оны 3 – р сарын 2 – ны өдрөөс Эмчилгээний Виз – тэй (Дэд Ангилал 602) холбоотой чухал өөрчлөлт

    2019 оны 3 – р сарын 2 – ны өдрөөс Эмчилгээний Виз – ний (Дэд Ангилал 602) мэдүүлгийг зөвхөн онлайнаар ImmiAcoount – аар мэдүүлнэ. Цаашид Австралийн Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв – д цаасаар хүлээн авахгүй.

    Эмчилгээний Виз – ний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг (энд дарна уу) - c үзнэ үү.

  • News icon

    01 January 2019

    2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн шинэ визний хураамжийг мөрдөх тул анхааралдаа авна уу.

    Энд дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

  • News icon

    31 July 2018

    8 сарын 13-ны өдрөөс эхлэн, визний мэдүүлгээ өгсний дараа нэмэлт материал өгөх бол дараах тохиолдолоос бусад үед Хоёрдогч мэдүүлэгчийн төлбөр төлнө. Нэмэлт төлбөр төлөхгүй байх тохиолдолд:

    • Тухайн бичиг баримт визний мэдүүлгийг шийдвэрлэх явцад шаардлагатай тухай Австралийн Элчин сайдын Яамнаас холбогдох эрх бүхий албан тушаалтан мэдэгдсэн гэдгийг батлах албан захиа
    • Визний мэдүүлгийг өгсөнөөс хойш нэмэлтээр өгч буй анхны материал бол. Виз мэдүүлэгч нь визний мэдүүлгээ өгснөөс хойш зөвхөн нэг удаа үнэ төлбөргүйгээр нэмэлт материал өгч болно.
  • News icon

    01 July 2018

    2018 оны 7-р сарын 1-нээс эхлэн шинэ визний хураамжийг мөрдөх тул анхааралдаа авна уу.

    Энд дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

  • News icon

    21 June 2018

    2018 оны 7 сарын 1 – нээс шинэчлэгдэх Дамжин Өнгөрөх Виз-тэй холбоотой  (Дэд Ангилал 771) чухал өөрчлөлт

    2018 оны 7 сарын 1 – нээс Дамжин Өнгөрөх Виз-ийг онлайнаар, ImmiAccount - аар мэдүүлэх бөгөөд цаасан материалыг цаашид хүлээн авахгүй. 

     Дамжин Өнгөрөх Виз-ний хөтөлбөртэй холбоотой  (Дэд Ангилал 771) илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг  энд дарна уу - с үзнэ үү.

    Тайлбар-
    VFS Глобал компаниас виз мэдүүлэгчид “Виз Мэдүүлэхэд Туслах Үйлчилгээ” үзүүлэх үйлчилгээг санал болгох боломжтой бөгөөд VFS – н IMMI хэрэглэгчийн нэрээр тэдний өмнөөс тухайн мэдүүлэгчийн мэдээллийг оруулах, дагалдах бичиг баримтыг цахим хэлбэрт оруулж  зөвшөөрөгдсөн үйлчилгээний төлбөрийг авна. Энэхүү үйлчилгээнд баримт бичгийг мэдүүлэгт оруулах мөн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу зөвшөөрөгдсөн тохиолдолд нэмэлт материалуудыг оруулах үйлчилгээ тус тус багтсан болно.

  • News icon

    13 June 2018

    2018 оны 7 дугаар сарын 1 – нээс шинэчлэгдэх Эхнэр/Нөхрийн Цагаачлалын виз ба Төлөвлөсөн Гэрлэлтийн визний хөтөлбөртэй холбоотой чухал өөрчлөлтүүд.

    2018 оны 7 дугаар сарын 1 – нээс дараах визний төрлүүдийг онлайнаар буюу IMMI Account – аар мэдүүлнэ.

    • Эхнэр/Нөхрийн Цагаачлал (Дэд Ангилал 309/100 ба 820/801)
    • Төлөвлөсөн Гэрлэлт (Дэд Ангилал 300)

    2018 оны 7 дугаар сарын 1 – нээс Гэр Бүлээрээ Цагаачлах – Бусад Гэр Бүлийн Гишүүд визний төрлийг мөн онлайнаар буюу IMMI Account – аар мэдүүлнэ.

    Эхнэр/Нөхрийн Цагаачлалын виз ба Төлөвлөсөн Гэрлэлтийн визний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг (энд дарна уу) - c үзнэ үү.

  • News icon

    13 June 2018

    2018 оны 7 сарын 1-нээс Гэр Бүлээрээ Цагаачлах Виз - Бусад Гэр Бүлийн Гишүүд Визний хөтөлбөртэй холбоотой чухал өөрчлөлтүүд.

    2018 оны 7-р сарын 1-нээс дараах төрлийн визний мэдүүлгийг Перт хот дахь Хүүхэд ба Бусад Гэр Бүлийн Гишүүдийн Визний Мэдүүлэг Боловсруулах Төвд мэдүүлнэ.

    Үүнд:

    • Ахимаг насны төрөл садан (Дэд Ангилал 114)
    • Бусад хамаатан (Дэд Ангилал 115)
    • Асран халамжлагч (Дэд Ангилал 116)

    Дээрх Визний төрлүүдийг цаашид Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв дээр хүлээн авахгүй болно.

    Дээрх Визний төрлүүдийн мэдүүлгийн маягт болон батлан даагчийн маягтыг Австралийн Дотоод Хэргийн Яамны (Home Affairs) вэбсайтаас авах боломжтой. Визний төлбөр хураамжийг онлайнаар Immi Account – аар төлөх боломжтой. Бөглөгдөж бэлэн болсон маягт нь Перт хот дахь виз боловсруулах оффис руу илгээгдэнэ:

    Хүүхэд ба Бусад Гэр Бүлийн Гишүүдийн Визний Мэдүүлэг Боловсруулах Төв
    Австралийн Дотоод Хэргийн Яам
    Locked Bag 7
    Northbridge WA 6865
    Австрали

    Гэр Бүлийн Бусад Гишүүдийн визний хөтөлбөр болон Гэр Бүлийн Бусад Гишүүдийн виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (энд дарна уу) - c үзнэ үү.

    Анхааруулга: 2018 оны 6-р сарын 30-ны байдлаар Австралийн Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд хүлээн авсан Гэр Бүлийн Бусад Гишүүдийн визний мэдүүлгүүд нь 2018 оны 7-р сарын 1-ийг хүртэлх эсвэл түүнээс хойш Перт хот дахь Хүүхэд ба Гэр Бүлийн Бусад Гишүүдийн Визний Мэдүүлэг Боловсруулах Төвд хүлээн аваагүй ч хүчин төгөлдөр хэвээр тооцогдоно.

  • News icon

    2017 оны 6 сарын 1

    Залилангийн Анхааруулга:

    Австрали улсын Засгийн газрын байгууллагууд, тухайлбал Гадаад харилцаа, худалдааны байгууллага (DFAT) болон Дотоод Хэргийн Яам ( Home Affairs ) хэзээ ч төлөх төлбөрийг шилжүүл гэж шаардахгүйг анхаарна уу. Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

  • News icon

    01 January 2017

    2017 оны 1-р сарын 1-ээс эхлэн шинэ визний хураамжийг мөрдөх тул анхааралдаа авна уу.

    Энд дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

  • News icon

    15 November 2016

    2016 оны 11 сарын 19-ны өдрөөс эхлэн Түр оршин суух визний төрөлд дараах өөрчлөлтүүд орно.

    Тус журмаар түр оршин суух виз нь дөрвөн төрлийн ангилалтай байна.

    • Түр ажиллах (Богино хугацаанд байх мэргэжилтэн) (ангилал 400) виз
    • Түр ажиллах (Олон улсын харилцаа) ( ангилал 403) виз
    • Сургалтын (ангилал 407) виз; болон
    • Түр оршин суух/ажиллах (ангилал 408) виз

    Ангилал 400, ангилал 407 болон ангилал 408 визийг зөвхөн цахим хэлбэрээр (онлайнаар) мэдүүлнэ. 2016 оны 11 сарын 19-нээс хойш цаасаар мэдүүлсэн тус ангиллын визний мэдүүлгүүд хүчингүйд тооцогдож, виз мэдүүлэгчид визний хураамжийн хамт буцаан олгогдоно; Ангилал 401, ангилал 402-ын цаасаар мэдүүлсэн мэдүүлэг мөн адил хүчингүйд тооцогдоно; Зөвхөн ангилал 403 визийг онлайн болон цаасан хэлбэрээр мэдүүлж болно.

  • News icon

    11 November 2016

    HOAX ALERT: Visa Free visit to Australia from January 2017

    Австрали улсын Дотоод Хэргийн Яам ( Home Affairs) хуурамч мэдээллийн сайт/блогуудад Австралид визгүйгээр зорчих боломжтой боллоо гэсэн хуурамч мэдээ гарсанг мэдлээ. Тус мэдээгээр бол Фижи арал, Филиппиний арал, Оман болон Пакистан зэрэг улсуудтай Австрали улс харилцан тохиролцон 2017 оны 1 сараас эхлэн визгүй зорчих боломжтой боллоо гэсэн байна. Эдгээр мэдээ нь худал бөгөөд Австрали улс дэлхийн бүх улсуудад үл ялгаварлах визний бодлого баримталдаг. Энэхүү бодлогодоо ямар ч өөрчлөлт оруулаагүй болно. Австрали улсын иргэн бус бүх хүн тус улсруу орох, оршин суухдаа хүчин төгөлдөр визтэй байхыг шаардана.

    Зорчигчид Австралийн визний шаардлагууд талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Дотоод Хэргийн Яамны вэб сайт homeaffairs.gov.au –аас авах хэрэгтэй. Визний нөхцөл, журамд өөрчлөлт орвол тус сайтад тавигдана. Тус албаныхан Австрали улсруу зорчих төлөвлөгөөтэй бүх зорчигдод урьчилан мэдэх ёстой зүйлс байгааг анхааруулж байна. Үүнд, ямар төрлийн виз хүсэх, визний мэдүүлэгт тавих шаардлага, Австралид байхдаа хүлээх хариуцлага болон авсан визний нөхцлийг дагаж мөрдөх зэрэг орно.

    Визний журмын талаар найдвартай мэдээлэл авахыг хүсвэл Visiting Australia ийшээ хандана уу.

  • News icon

    07 July 2016

    2016 оны 7 сарын 1-ээс эхлэн бүх оюутны виз мэдүүлэгчид онлайнаар визний мэдүүлгээ мэдүүлнэ.

    VFS Global нь өөрсдийн IMMI Account-р виз мэдүүлэгчийн өмнөөс визний мэдүүлгийн мэдээлэл болон дагалдах бичиг баримтыг онлайнаар оруулах үйлчилгээг баталсан хураамжтайгаар үзүүлнэ.

    VFS-н лавлах утасруу ярин урьдчилан цаг аван энэхүү үйлчилгээг авах боломжтой. Визний хураамжийг төлөхийн тулд виз мэдүүлэгчид өөрсдийн кредит карттай ирнэ. Төлбөрийг онлайнаар зөвхөн Австрали доллараар (AUD) хийнэ. Цаашдаа VFS өөрсдийн кредит картаар төлбөр хийдэг болж магадгүй. Виз мэдүүлэгчид ямар нэгэн саатал гарахаас сэргийлэн шаардлагатай дагалдах бичиг баримтаа бүгдийг нь авчирна уу.

    Нэмэлт мэдээлэл авах бол та өөрт ойр байгаа Австралийн Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвтэй холбогдоно уу.  

  • News icon

    07 July 2016

    2016 оны 7-р сарын 1-ээс эхлэн шинэ визний хураамжийг мөрдөх тул анхааралдаа авна уу.

    Энд дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

  • News icon

    10 June 2016

    Оюутны Визний өөрчлөлт

    2016 оны 7 сарын 1-ээс эхлэн бүх оюутны виз мэдүүлэгчид ImmiAccount – аар дамжин цахим хэлбэрээр мэдүүлнэ

    2016 оны 7 дугаар сарын 1-ны өдөр эсвэл энэ өдрөөс хойш цаасан хэлбэрээр мэдүүлсэн визний мэдүүлэг болон элчин сайдын яам руу тухайн өдрөөс өмнө шуудангаар явуулсан ч 7 сарын 1-нд эсвэл энэ өдрөөс хойш элчин сайдын яаманд тус шуудан хүргэгдсэн бол тухайн визний мэдүүлгийг хүчингүйд тооцон визний мэдүүлгийг оюутны визний хураамжийн хамт виз мэдүүлэгчдэд буцаан олгоно.

    Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу

  • News icon

    26 August 2015

    2015 оны 8 сарын 25: Австрали Улсын визны наалт наахгүй

    Австрали Улсын визтэй иргэдэд 2015 оны 9 сарын 1ны өдрөөс эхлэн визний наалтыг наахгүй болсоныг мэдэгдэе.