Top Button

Шинэ Визний Хураамжийн дүрэм горим

2019 оны 3 – р сарын 2 – ны өдрөөс Эмчилгээний Виз – тэй (Дэд Ангилал 602) холбоотой чухал өөрчлөлт

2019 оны 3 – р сарын 2 – ны өдрөөс Эмчилгээний Виз – ний (Дэд Ангилал 602) мэдүүлгийг зөвхөн онлайнаар ImmiAcoount – аар мэдүүлнэ. Цаашид Австралийн Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв – д цаасаар хүлээн авахгүй.

Эмчилгээний Виз – ний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг (энд дарна уу) - c үзнэ үү.

2018 оны 7 дугаар сарын 1 – нээс шинэчлэгдэх Эхнэр/Нөхрийн Цагаачлалын виз ба Төлөвлөсөн Гэрлэлтийн визний хөтөлбөртэй холбоотой чухал өөрчлөлтүүд.

2018 оны 7 дугаар сарын 1 – нээс дараах визний төрлүүдийг онлайнаар буюу IMMI Account – аар мэдүүлнэ.

  • Эхнэр/Нөхрийн Цагаачлал (Дэд Ангилал 309/100 ба 820/801)
  • Төлөвлөсөн Гэрлэлт (Дэд Ангилал 300)

2018 оны 7 дугаар сарын 1 – нээс Гэр Бүлээрээ Цагаачлах – Бусад Гэр Бүлийн Гишүүд визний төрлийг мөн онлайнаар буюу IMMI Account – аар мэдүүлнэ.

Эхнэр/Нөхрийн Цагаачлалын виз ба Төлөвлөсөн Гэрлэлтийн визний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг (энд дарна уу) - c үзнэ үү.

2018 оны 7 сарын 1-нээс Гэр Бүлээрээ Цагаачлах Виз - Бусад Гэр Бүлийн Гишүүд Визний хөтөлбөртэй холбоотой чухал өөрчлөлтүүд.
2018 оны 7-р сарын 1-нээс дараах төрлийн визний мэдүүлгийг Перт хот дахь Хүүхэд ба Бусад Гэр Бүлийн Гишүүдийн Визний Мэдүүлэг Боловсруулах Төвд мэдүүлнэ.
Үүнд:

  • Ахимаг насны төрөл садан (Дэд Ангилал 114)
  • Бусад хамаатан (Дэд Ангилал 115)
  • Асран халамжлагч (Дэд Ангилал 116)

Дээрх Визний төрлүүдийг цаашид Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв дээр хүлээн авахгүй болно.

Дээрх Визний төрлүүдийн мэдүүлгийн маягт болон батлан даагчийн маягтыг Австралийн Дотоод Хэргийн Яамны (Home Affairs) вэбсайтаас авах боломжтой. Визний төлбөр хураамжийг онлайнаар Immi Account – аар төлөх боломжтой. Бөглөгдөж бэлэн болсон маягт нь Перт хот дахь виз боловсруулах оффис руу илгээгдэнэ:

Хүүхэд ба Бусад Гэр Бүлийн Гишүүдийн Визний Мэдүүлэг Боловсруулах Төв
Австралийн Дотоод Хэргийн Яам
Locked Bag 7
Northbridge WA 6865
Австрали

Гэр Бүлийн Бусад Гишүүдийн визний хөтөлбөр болон Гэр Бүлийн Бусад Гишүүдийн виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (энд дарна уу) - c үзнэ үү.

Анхааруулга: 2018 оны 6-р сарын 30-ны байдлаар Австралийн Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд хүлээн авсан Гэр Бүлийн Бусад Гишүүдийн визний мэдүүлгүүд нь 2018 оны 7-р сарын 1-ийг хүртэлх эсвэл түүнээс хойш Перт хот дахь Хүүхэд ба Гэр Бүлийн Бусад Гишүүдийн Визний Мэдүүлэг Боловсруулах Төвд хүлээн аваагүй ч хүчин төгөлдөр хэвээр тооцогдоно.

2018 оны 1 сарын 1-с Виз Мэдүүлгийн Хураамжинд Өөрчлөлт Орох тул ангилал тус бүрээс харна уу.

2013 оны 7 сарын 1-с визний хураамжинд өөрчлөлт орон 1 буюу 1-дээс дээш хүн багтсан визний мэдүүлэг өгөх үед хүн тус бүр визний хураамж төлөх шаардлагатай.

Виз Мэдүүлгийн Шинэчилсэн Хураамж

Виз Мэдүүлгийн Хураамж Гэж Юу Вэ?

Виз мэдүүлгийн хураамж гэдэг нь уг хураамжийг төлөхгүй хэмээн заасан онцгой нөхцөлөөс бусад үед төлөгдөх шаардлагатай мөнгөн дүн юм. Зарим нөхцөлд виз мэдүүлгийн хураамжний талыг эхэлж төлөөд виз олгогдохоос өмнө үлдсэнийг төлөх боломжтой.

Таны нөхцөл байдлаас хамааран виз мэдүүлэх үед төлөгдөх мөнгөн дүн харилцан адилгүй байна. 2013 оны 7 сарын 1-с орж буй өөрчлөлтөнд 1-с дээш хүн багтсан визний мэдүүлэгт хүн тус бүр хураамж төлөх, Австрали улсаас мэдүүлж буй зарим түр оршин суух мэдүүлэгүүд болон онлайн хэлбэрээс өөрөөр хандсан мэдүүлэгүүдэд нэг удаагийн хураамж төлөгдөх ёстой.

2013 оны 7 сарын 1-с ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

2013 оны 7 сарын 1-с бий болж буй эхний ээлжинд төлөгдөх ёстой мөнгөн дүн нь хэдэн хэсгээс бүрдэнэ.
Хэсэгчилсэн төлбөр.

2013 оны 7 сарын 1-с хойш виз мэдүүлэх үед доорхи төлбөрүүд шаардагдаж болзошгүй:

  • үндсэн мэдүүлэгчийн визний хураамж

  • дагалдан мэдүүлэгчийн визний хураамж

  • онлайн бус виз мэдүүлэгчийн хураамж

  • Австрали Улсад Үргэлжлүүлэн Мэдүүлэх Түр Хугацааны Визний Хураамж

Та виз мэдүүлэх үед эхний үед төлөгдөх хураамжийг төлөх ёстой.

Зарим үед төлөгдөх шаардлагатай хураамж

Зарим үед та нэмэлт хураамж төлөх шаардлагатай ба үүнийг визээ мэдүүлсэний дараа гэхдээ виз олгогодохоос өмнө төлөх ёстой.Хэрэв таны виз татгалзсан тохиолдолд уг мөнгөн дүнг төлөх шаардлагагүй.

Үндсэн мэдүүлэгчийн визний хураамжгэж юу вэ?

Визний хураамжгүй, эсвэл онцгой нөхцөл байдлаас шалтгаалан хураамж төлөгдөхгүй нөхцлөөс бусад үед бүх визний мэдүүлэгт хураамж төлөгдөнө. Хэрэв уг мэдүүлэгт 1-с дээш хүн хамрагдсан тохиолдолд зөвхөн үндсэн виз мэдүүлэгч нь уг хураамжийг төлнө.

Дагалдан мэдүүлэгчийн визнийхураамж гэж юу вэ?

Хэрэв мэдүүлэгт 1-с дээш хүн багтаж нэг мэдүүлгээр хандах үед хүн тус бүр төлөх шаардлагатай. Дагалдан мэдүүлж буй иргэдийн төлөх мөнгөн дүн нь визний ангилал болон виз мэдүүлэгчийн наснаас хамааран өөр байна.

Зөвхөн зарим ангилалын визээр дагалдан явж буй иргэд цуг мэдүүлэх боломжтойг анхаарна уу. Хэдийгээр визний мэдүүлэгт гэр бүлийнхээ гишүүдийг жагсааж бичнэ үү хэмээн асуудаг ч зөвхөн Австрали улс руу зорчихоор виз мэдүүлж буй иргэд уг дүнг төлөх шаардлагатайг анхаарна уу. Та виз мэдүүлсэнийхээ дараа, визний тань хариу гарахаас өмнө хэрэв та хүүхэдтэй болвол хүүхэд тань хураамж төлөх шаардлагагүй ба тухайн үед нь бидэнтэй холбогдоно уу.

Онлайн бус виз мэдүүлэгчийнхураамж гэж юу вэ?

Онлайн бус мэдүүлгийн хурааж нь мэдүүлэгт 1-с дээш хүн хамрагдсан хэдий ч нэг л удаа төлөгдөнө. Та уг хураамжийг зөвхөн онлайнаар мэдүүлэх боломжтой улсын иргэн боловч доорхи байдлаар визээ мэдүүлсэн тохиолдолд төлөх шаардлагатай:

  • та мэдүүлгээ цаасан хэлбэрээр бэлтгэн, шуудан, и-мэйл, факс ашиглан мэдүүлэх. Үүнд Австрали улсаас гадна орших.Service Delivery Partner (SDP) буюу визний мэдүүлгийн төвүүд орно.

  • та Байнгын Оршин Суугч Буцан Очих Визийг утсаар юм уу өөрийн биеэр очиж мэдүүлэх Та энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 2013 оны 7 сарын 1нд www.immi.gov.au вэб хуудсанд зочлон авна уу.

Австрали Улсад Үргэлжлүүлэн Мэдүүлэх Түр Хугацааны Визний хураамж

Та Австралид байх хугацаандаа шинээр виз мэдүүлэх үед энэ хураамжийг төлнө. Уг хураамж нь танийг Австралид байх үед олгогдсон визэнд хамааралтай.

Танийг Австралид байх хугацаанд олгогдсон эхний визэнд уг хураамж хамаарах ба мэдүүлэгт багтсан хүн бүр уг хураамжийг төлнө. Та виз мэдүүлэх үедээ төлсөн хураамжаас гадна тусдаа төлөгдөх ёстойг анхаарна уу. Та 2013 оны 7 сарын 1нд www.immi.gov.au вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Уг хураамж нь доорх нөхцөлд төлөгдөх шаардлагагүй:

  • гэмт хэргийг шийдэхэд болон хууль зүйн виз

  • байнгын оршин суух эрх хүсэх үед

Виз мэдүүлгийн хураамжинд орж буй өөрчлөлт нь миний мэдүүлэгт хэрхэн нөлөөлөх вэ?

Виз мэдүүлгийн хураамжийн эхний үед төлөгдөх мөнгөн дүн нь хэзээ Австрали улсын Дотоод Хэргийн Яам бичиг баримтыг хүлээн авч байгаагаас шалтгаална.
Хэрэв та визний мэдүүлгээ 2013 оны 7 сарын 1-с өмнө мэдүүлэн Элчин Сайдын Яам 7 сарын 1-с өмнө бичиг баримтыг тань хүлээн авсан тохиолдолд шинээр нэвтрүүлж буй хураамжний үнэ хамаарахгүй.

Хэрэв таны визний мэдүүлэг Австрали улсын Дотоод Хэргийн Яаманд шилжиж очихоос өмнө мэдүүлгийн хураамжинд, аль эсвэл вальютийн ханшинд өөрчлөлт орсон тохиолдолд та зөрүүг нь төлөх шаардлагатай.

Доорхи нөхцөлд та хураамжийн зөрүүг төлөх шаардлагатай.

  • та виз мэдүүлгийн хураамжаа Австрали улсад 7 сарын 1-с өмнө төлөн өөр улсаас 7 сарын 1нд юмуу 1-с хойш визээ мэдүүлэхэд
  • та 7 сарын 1-с өмнөх хураамжийн дагуу визээ мэдүүлсэн хэдий ч Австрали улсын Дотоод Хэргийн Яам 7 сарын 1-с хойш хүлээн авсан үед

  • Та визний мэдүүлгийн хураамжаа өөр улсын мөнгөн дэвсгэртээр шилжүүлсэн хэдий ч бид таны мэдүүлгийг 7 сарын 1-с өмнө хүлээж аваагүй тохиолдолд

Хэрэв би шаардагдсан мөнгөн дүнгээс дутуу төлсөн тохиолдолд яах вэ

Таны виз мэдүүлгийн хураамжийн эхний төлбөрийг Австрали улсын Дотоод Хэргийн Яам нь бүрэн гүйцэт хүлээн авахаас нааш таны мэдүүлэг хүчингүй байна.Хэрэв шаардлагатай мөнгөн дүнгээс дутуу төлөгдсөн бол бүрэн төлөгдөхөөс нааш таны мэдүүлгийг боловсруулж эхлэх боломжгүйг анхаарна уу.

Ийм нөхцөлд бид таньтай үлдэгдэл мөнгөн дүнгийн талаар холбогдох аль эсвэл таны мэдүүлгийг буцааснаар та дахин мэдүүлгээ зөв мөнгөн дүнгийн хамт мэдүүлэх хэрэгтэй.

Анхаарна уу: Хэрэв та кредит картаар төлөхөөр бол таны дансанд хангалттай мөнгө байх ёстойг анхаарна уу.

2013 оны 7 сарын 1-с өмнөх виз мэдүүлгийн хураамж

7 сарын 1-с өмнө визний хураамжинд өөрчлөлт орохгүй.Дэлгэрэнгүй мэдээллийг 990Iмаягтаас үзнэ үү.
http://www.immi.gov.au/allforms/990i/990i-charges.htm

Нэмэлт мэдээлэл

Хэрэв та кредит картаар төлөх бол та нэмэлт хураамж төлөхийг анхаарна уу. Энэ хураамж нь манай хураамжнаас тусдаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэб хуудаснаас авна уу.

hhttp://www.immi.gov.au/allforms/990i/how-to-pay.htm

Холбогдох төвүүд.http://www.immi.gov.au/contacts/offices.htm

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД