Top Button

Аюулгүй Ажиллагааны Дүрэм

Австралийн Визний Материал Хүлээн Авах Төвөөр үйлчлүүлэх Виз мэдүүлэгчдэд тавигдах Аюулгүй байдлын шаардлага.

Аюулгүйн зааварчилгааны улмаас доорхи эд зүйлсийг Австралийн Визний Материал Хүлээн Авах Төвд нэвтрүүлэхийг хориглоно:

  1. Зайгаар ажилладаг, электрон багаж хэрэгсэл /аудио видео хуурцаг, компакт диск, MP3, уян диск, зөөврийн компьютер, зөөврийн тоглуулагч г.м./
  2. Бүх төрлийн цүнхнүүд /аяны, үүргэвч, кейс, чемодан, цахилгаан товчтой хавтас болон савхин, даавуун уутнууд/. Зөвхөн бичиг цаас хийх зориулалтын гялгар уутыг л оруулахыг хориглохгүй.
  3. Лац бүхий битүүмжилсэн дугтуй, илгээмж
  4. Шатах аюултай эд зүйлс /шүдэнз, асаагуур, шатахуун г.м./
  5. Хурц үзүүртэй зүйлс /хайч, тонгорог, хумсны хуурай г.м./
  6. Зэвсэг ба зэвсгийн төрлийн зүйл болон дэлбэрэх аюултай бодис.

Дээрх жагсаалт бүрэн гүйцэд биш бөгөөд тус төвийн ажилтан аюулгүйн ажиллагаатай холбогдолтой нэмэлт шаардага тавих эрхтэй.

Дээрх жагсаалт бүрэн гүйцэд биш бөгөөд тус төвийн ажилтан аюулгүйн ажиллагаатай холбогдолтой нэмэлт шаардага тавих эрхтэй.

Аюулгүй зааварчилгааны үүднээс виз мэдүүлэгч та өөрийн найз нөхөд, хамаатан садан, ажлын хамтрагч нарыг дагуулалгүй ганцаар ирнэ. Орчуулагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамт яваа хүмүүст орохыг зөвшөөрнө.

Таны анхааралд: Визний Материал Хүлээн Авах Төв нь тээш хадгалах газраар хангах боломжгүй тул дотогш орохоос өмнө өөрийн эд зүйлсийг хариуцан зохицуулна уу.