Top Button

ТҮР ОРШИН СУУХ

Визний Ангилалын Тайлбар

Түр оршин суух визний төрөл нь дараах 4 төрлийн ангилалтай. Үүнд:

  • Түр ажиллах (Богино хугацаанд байх мэргэжилтэн) (ангилал 400) виз;
  • Түр ажиллах (Олон улсын харилцаа) ( ангилал 403) виз;
  • Сургалтын (ангилал 407) виз; болон
  • Түр оршин суух/ажиллах (ангилал 408) виз;

    2016 оны 11 сарын 19-ны өдрөөс эхлэн,

  • Ангилал 400, ангилал 407 болон ангилал 408 визийг зөвхөн цахим хэлбэрээр (онлайнаар) мэдүүлнэ. Энэхүү өдрөөс хойш цаасаар мэдүүлсэн тус ангиллын визний мэдүүлгүүд хүчингүйд тооцогдож, виз мэдүүлэгчид визний хураамжийн хамт буцаан олгогдоно;
  • Ангилал 401, ангилал 402-ын цаасаар мэдүүлсэн мэдүүлэг мөн адил хүчингүйд тооцогдоно;
  • Зөвхөн ангилал 403 визийг онлайн болон цаасан хэлбэрээр мэдүүлж болно.

Түр оршин суух/ажиллах визний хөтөлбөр, визний материалдаа хавсаргах баримт бичгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  энд дарж авна уу.

*Тайлбар:

VFS Глобал компаниас виз мэдүүлэгчид “Цахим визний туслалцаа” үзүүлэх үйлчилгээг санал болгох боломжтой бөгөөд мэдүүлэгчийн мэдээллийг оруулах, дагалдах бичиг баримтыг цахим хэлбэрт оруулж VFS-ийн IMMI хэрэглэгчийн нэрээр тэдний өмнөөс оруулж зөвшөөрөгдсөн үйлчилгээний төлбөрийг  авна. Энэхүү үйлчилгээнд баримт бичгийг мэдүүлэгт оруулах, мөн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу, зөвшөөрсөн тохиолдолд нэмэлт материалуудыг оруулах үйлчилгээ орно.

Тус үйлчилгээг авах бол VFS-ийн тусламжийн утасаар холбогдон урьдчилан цаг авна. Виз мэдүүлэгч нь өөрийн визний мэдүүлгийн төлбөрийг төлөх олон улсын эрхтэй карттай ирэх шаардлагатай. Төлбөрийг зөвхөн цахим хэлбэрээр Авсралийн доллараар (AUD) хийх боломжтой. Виз мэдүүлэгч нь тухайн товлосон цагт ирэхдээ өөрийн шаардлагатай бүх бичиг баримтаа авч ирэх шаардлагатай.

Визний Хураамж

ВИЗНИЙ ТӨРӨЛ ҮНДСЭН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДЭЭШ НАСНЫ) ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДООШ НАСНЫ)
Ангилал 403   605900    605900    156400


Хэрхэн визний хураамжаа төлөх вэ.

Монгол Төгрөгөөр AVAC төвд бэлэн мөнгөөр авчирна.

Үйлчилгээ үзүүлж буй хамтрагч байгууллагат виз мэдүүлэгчид нь үйлчилгээний хураамжийг визний хураамж дээр нэмэн төлнө.

Үйлчилгээний хураамж нь дараахь байдлаар :

ҮНДСЭН виз мэдүүлэгч ХУРААМЖ
Виз Мэдүүлэхэд 118650 MNT

Шаардлагатай Бичиг Баримтын Жагсаалт

Цээж Зургийн Шаардлага

Паспортны зургийн хэмжээтэй фото зураг 1 ш (мэдүүлгийн хуудастаа хавсаргана уу). Тайлбар: Цээж зураг нь дижитал хэлбэрээр авсан байх ч, бүдэгрүүлэх, тодруулах зэрэг ямар нэг өөрчлөлт оруулсан бол зөвшөөрөгдөхгүйг анхаарна уу. Цээж зураг нь өөрийг тань таних зорилготой ашиглагддаг тул, хэрэв өөрийн тань үнэн дүр төрхийг илэрхийлэхгүй бол дахин зураг өгөхийг шаардах зэргээр таны виз гарах хугацааг хойшлуулах магадлалтай. Фото зураг нь энгийн паспортны зургийн хэмжээтэй, нүүрний дух, мөр харуулсан эгц урдаас харсан, нарны шил зэргээр нүүрээ далдалаагүй байх ёстой.

Photospecification

Виз Шийдэгдэх Хугацаа

Боловсруулах хугацааг эндээс харна уу