Top Button

Дамжин Өнгөрөх Виз

Визний Ангилалын Тайлбар

2018 оны 7 сарын 1 – нээс шинэчлэгдэх Дамжин Өнгөрөх Виз-тэй холбоотой  (Дэд Ангилал 771) чухал өөрчлөлт

2018 оны 7 сарын 1 – нээс Дамжин Өнгөрөх Виз-ийг онлайнаар, ImmiAccount - аар мэдүүлэх бөгөөд цаасан материалыг цаашид хүлээн авахгүй. 

Дамжин Өнгөрөх Виз-ний хөтөлбөртэй холбоотой (Дэд Ангилал 771) илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг  энд дарна уу - с үзнэ үү.

Тайлбар-

VFS Глобал компаниас виз мэдүүлэгчид “Виз Мэдүүлэхэд Туслах Үйлчилгээ” үзүүлэх үйлчилгээг санал болгох боломжтой бөгөөд VFS – н IMMI хэрэглэгчийн нэрээр тэдний өмнөөс тухайн мэдүүлэгчийн мэдээллийг оруулах, дагалдах бичиг баримтыг цахим хэлбэрт оруулж зөвшөөрөгдсөн үйлчилгээний төлбөрийг авна. Энэхүү үйлчилгээнд баримт бичгийг мэдүүлэгт оруулах мөн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу зөвшөөрөгдсөн тохиолдолд нэмэлт материалуудыг оруулах үйлчилгээ тус тус багтсан болно.

Дамжин өнгөрөх виз (771 ангилал) -г Австрали улсаар дайрч өөр улс руу явах болон усан онгоцонд ажиллахаар дамжин өнгөрөх үед мэдүүлнэ.

Та дамжин өнгөрөх визтэй үед онгоцны буудлаас гадагшаа гарч болно. Өөрөөр хэлбэл энэ виз нь та онгоцны буудал дээр онгоцоо солихгүй үед ч мэдүүлэх ёстой ба 72 цагийн хүчинтэй байна.

Зарим иргэдэд дамжин өнгөрөхөд уг виз шаардлагагүй. Дэлгэрэнгүй мэдээллийг Transiting through Australia болон http://www.homeaffairs.gov.au/Trav/Visa-1/771- хууаснаас үзнэ үү.

Визний Хураамж

ВИЗНИЙ ТӨРӨЛ ҮНДСЭН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДЭЭШ НАСНЫ) ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДООШ НАСНЫ)
Дамжин Өнгөрөх Виз (ангилал 771) 0 0 0


Хэрхэн визний хураамжаа төлөх вэ.

Үйлчилгээ үзүүлж буй хамтрагч байгууллагат виз мэдүүлэгчид нь үйлчилгээний хураамжийг визний хураамж дээр нэмэн төлнө.

Үйлчилгээний хураамж нь дараахь байдлаар :

ҮНДСЭН виз мэдүүлэгч ХУРААМЖ
Виз Мэдүүлэхэд 118650 MNT

Шаардлагатай Бичиг Баримтын Жагсаалт

Цээж Зургийн Шаардлага

Паспортны зургийн хэмжээтэй фото зураг 1 ш (мэдүүлгийн хуудастаа хавсаргана уу). Тайлбар: Цээж зураг нь дижитал хэлбэрээр авсан байх ч, бүдэгрүүлэх, тодруулах зэрэг ямар нэг өөрчлөлт оруулсан бол зөвшөөрөгдөхгүйг анхаарна уу. Цээж зураг нь өөрийг тань таних зорилготой ашиглагддаг тул, хэрэв өөрийн тань үнэн дүр төрхийг илэрхийлэхгүй бол дахин зураг өгөхийг шаардах зэргээр таны виз гарах хугацааг хойшлуулах магадлалтай. Фото зураг нь энгийн паспортны зургийн хэмжээтэй, нүүрний дух, мөр харуулсан эгц урдаас харсан, нарны шил зэргээр нүүрээ далдалаагүй байх ёстой.

Photospecification

Виз Шийдэгдэх Хугацаа

Боловсруулах хугацааг эндээс харна уу.