Top Button

Зочлох Виз

Визний Ангилалын Тайлбар

Энэхүү визийг Австрали улс руу түр хугацаагаар аялал жуулчлалын болон бизнесийн зорилгоор зочлох хүмүүс мэдүүлнэ.

Австрали улсаас гадна оршиж буй иргэд 2 төрлийн ангилалд мэдүүлнэ.

Жуулчны төрөл

Австрали улсруу богино хугацаагаар амрах, хамаатан садан болон найз нөхөд дээрээ зочлон очих болон бусад ажлын бус богино хугацааны зочлол, мөн 3 сараас доош хугацаатай сургалтанд явах үед энэхүү визийг мэдүүлнэ.

Бизнес аялалын төрөл

Доорх бизнес үйл ажиллагаанд оролцох виз мэдүүлэгчид

  • Бизнесийн болон засгийн газрын асуудал хэлэлцэх
  • Гэрээ байгуулах
  • Засгийн газрын айлчлал
  • Хурал, семинар, ажилд орох ярилцлага өгөх, мөн мэргэжилтэй холбоотой шалгалт өгөх

(Түр ажиллах богино хугацааны визийг доорх зорилгоор зорчиж буй иргэд мэдүүлэх хэрэгтэй. Үүнд:

Байнгын бус, богино хугацааны, нарийн мэргэжлийн ажил хийх Тухайн уригдсан үйл ажиллагаанд
зориулан үйл ажиллагаа зохион байгуулах Зарим иргэд Электроноор Виз мэдүүлэх буюу evisitor-т хандах боломжтой.
http://www.homeaffairs.gov.au/Trav/Visa-1/601- г үзнэ үү

Дэлгэрэнгүй мэдээллийг Бээжин дэх Австрали Улсын ЭСЯ-ны вэб хуудаст орж Англи болон Монгол хэл дээр авах боломжтой. Зочлох виз
http://www.china.embassy.gov.au/bjng/immi_mongolian_676a.html -д орж харна уу.

Визний Хураамж

ВИЗНИЙ ТӨРӨЛ ҮНДСЭН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДЭЭШ НАСНЫ) ДАГАЛДАН МЭДҮҮЛЭГЧИЙН ВИЗНИЙ ХУРААМЖ (18-С ДООШ НАСНЫ)
Зочлох виз (ангилал 600)  283400 N/A N/A


Хэрхэн визний хураамжаа төлөх вэ.

Монгол Төгрөгөөр AVAC төвд бэлэн мөнгөөр авчирна.

Үйлчилгээ үзүүлж буй хамтрагч байгууллагат виз мэдүүлэгчид нь үйлчилгээний хураамжийг визний хураамж дээр нэмэн төлнө.

Үйлчилгээний хураамж нь дараахь байдлаар :

ҮНДСЭН ВИЗ МЭДҮҮЛЭГЧ ХУРААМЖ
Үндсэн виз мэдүүлэгч- Үйлчилгээний хураамж MNT 118650
Байнгын оршин суугч буцан очих – биометер өгөх шаардлагагүй MNT 118650
Дагалдан виз мэдүүлэгч хураамж  
Дагалдан виз мэдүүлэгч (хоёрдогч)–Үйлчилгээний хураамж MNT 100,853
Өв залгамжлан иргэншил авах MNT 100,853
Нэмэлт материал өгөх – хэрэв визний ажилтан тус бичгийг шаардсан захиа ирүүлээгүй бол MNT 100,853

VFS компаниас виз мэдүүлэгчид мэдүүлгийн үйл ажиллагааг хялбар болгох зорилгоор нэмэлт төлбөртэй үйлчилгээ санал болгодог бөгөөд үүний талаар мэдэхийг хүсвэл энд дарна уу..

Монгол Төгрөгөөр AVAC төвд бэлэн мөнгөөр авчирна.

Цээж Зургийн Шаардлага

Паспортны зургийн хэмжээтэй фото зураг 1 ш (мэдүүлгийн хуудастаа хавсаргана уу). Тайлбар: Цээж зураг нь дижитал хэлбэрээр авсан байх ч, бүдэгрүүлэх, тодруулах зэрэг ямар нэг өөрчлөлт оруулсан бол зөвшөөрөгдөхгүйг анхаарна уу. Цээж зураг нь өөрийг тань таних зорилготой ашиглагддаг тул, хэрэв өөрийн тань үнэн дүр төрхийг илэрхийлэхгүй бол дахин зураг өгөхийг шаардах зэргээр таны виз гарах хугацааг хойшлуулах магадлалтай. Фото зураг нь энгийн паспортны зургийн хэмжээтэй, нүүрний дух, мөр харуулсан эгц урдаас харсан, нарны шил зэргээр нүүрээ далдалаагүй байх ёстой.

Photospecification

Виз Шийдэгдэх Хугацаа

Боловсруулах хугацааг эндээс харна уу.